Нийслэлийн нийтийн тээврийн хуваарьт өөрчлөлт орлоо

Улсын онцгой комисс өчигдөр орой хуралдаж, нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хуваарьт өөрчлөлт оруулах шийдвэр гаргалаа. Тодруулбал, өнөөдрөөс буюу 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ өглөө 07:00-10:00, орой 17:00-20:00 цагийн хооронд үйлчилнэ.
Мөн гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өдрүүдэд Төрийн байгууллагууд нийт ажиллагсдын 15-20 хувиас илүүгүй хүмүүсийг ажиллуулах зохицуулалт хийхээр боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ