А.Амбасэлмаа: Говьсүмбэрт халдвар илэрч, шинээр 20 тохиолдол нэмэгдлээ

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: Цар тахал дэлхийн 216 улсад бүртгэгдсэн байна. 24 цагийн дотор 456 мянган хүн шинээр халдвар авсан байна. Харин манай улсын хувьд 461 тохиолдол бүртгэгдээд байна. Өмнөх өдөртөй харьцуулахад 21 тохиолдол нэмэгдсэн. Нийслэл хот буюу Сэлэнгэ, Дархан-Уул аймагт коронавирусийн халдварын кластер буюу багц тохиолдлууд бүртгэгдсэн хэвээр байна. Ийм учраас иргэдийг халдвараас хамгаалж гэртээ байхыг сануулж байна. ЗӨСҮТ баг нийслэлийн хэмжээнд халдваргүйжүүлэлт хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 2020 оны арваннэгдүгээр сарын 17-нд нийт 1643 хүн шинжилгээ хийхэд 20 хүнд коронавирус илэрлээ. Халдвар өнөөдрийн байдлаар Говьсүмбэр, Сэлэнгэ, Дархан-Уул, Улаанбаатар хот гэсэн дөрвөн газар өвчлөл кластер хэлбэрээр бүртгэгдээд байна. Дорнод аймагт долоон хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Улаанбаатар хотод бүртгэгдсэн голомтын ойрын хавьтал 500 гаруй хүнд шинжилгээ хийхэд 5 тохиолдол илэрсэн. Улаанбаатарын голомт 15, Сэлэнгэ аймгийн голомт 10 хүн боллоо. Нийтдээ коронавирусийн тохиолдол 30 болсон. Энэ нь Улаанбаатар хотын голомт Сэлэнгэ, Дархан-Уул аймгийг дагасан нийт халдвар 30 боллоо. Монгол Улсад коронавирусийн нийт батлагдсан тохиолдол 461 боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ