Говьсүмбэр аймгийн Онцгой комисс шуурхай хурал зарлалаа

Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн 455 тохиолдол бүртгэгдсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.

Үүнээс 30 нь дотоодын халдвар бөгөөд

  • Сэлэнгэ аймагт -10
  • Улаанбаатарт -15
  • Дархан-Уул аймагт -4 батлагдсан
  • Говьсүмбэр аймагт -1 тохиолдол батлагдаад байна. 

Говьсүмбэр аймагт батлагдсан тохиолдлын тухайд "Төмөр зам дагуу тандалт хийж байгаа. Ингэхэд Говьсүмбэр аймагт цуглуулсан сорьцуудаас нэг хүнд халдвар илэрсэн" хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэв.

Үүнтэй холбоотойгоор Говьсүмбэр аймгийн Онцгой комисс яг одоо шуурхай хуралдах гэж байна.

Хурлын шийдвэрийг шуурхай хүргэнэ гэдгээ тус аймгийн ЗДТГазар фэйсбүүк дэх албан ёсны хуудсаараа дамжуулан мэдээллээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ