Баянзүрх дүүргийн нэг иргэнээс коронавирус илэрчээ

Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавируст халдварын 455 тохиолдол батлагдсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.

Үүнээс дотоодын голомтолсон халдварын тоо 30-д хүрсэн бөгөөд Улаанбаатарт нийт 15 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

Тэгвэл Баянзүрх дүүргийн оршин суугч нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар эх сурвалж хэллээ. Халуурсан шинж тэмдэгтэй байсан тухайн иргэн нь Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт хонгилын давхарт амьдардаг байсан аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ