Дорнодод хорио цээрийн постуудыг нэмлээ

“КОВИД-19” цар тахлын халдвар Монгол Улсад гарч, гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Дорнод аймгийн хэмжээнд хөл хорионы дэглэмийг сахиулах зорилгоор хорио цээрийн хяналтын постуудыг нэмж, онцгой, мэргэжлийн хяналт, авто тээврийн газартай хамтран нийт 142 алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Мөн Хэрлэн сумын 11 багийн нутаг дэвсгэрт хөл хорионы дэглэмийг сахиулахаар Цагдаагийн газрын 35 алба хаагч , Зэвсэгт хүчний 20 алба хаагчид гудамж талбай, замын хөдөлгөөний бүх уулзвар гарц дээр үүрэг гүйцэтгэн, иргэдийг амны хаалт зүүж буй эсэх, шаардлагагүй тохиолдолд гудамж талбайд сэлгүүцэх, хэсэг бүлгээрээ бөөгнөрч буй иргэдэд хяналт тавих, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглох, иргэдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ