Дархан-Уул аймагт дахин дөрвөн хүн коронавирусийн халдвартай нь батлагдав

Дархан-Уул аймгийн Онцгой комисс өчигдөр 23:00 цагийн орчимд коронавирусийн халдварын нөхцөл байдлыг танилцуулах хэвлэлийн хурал хийлээ.
Энэ үеэр тус аймагт ажиллаж буй Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр сэжигтэй дөрвөн тохиолдол гарсныг мэдээлэв.
Тэрбээр "Дархан хотын хэмжээнд хийсэн 10 мянга гаруй түргэвчилсэн оношилгооны үр дүнд өнөөдрийн байдлаар батлагдсан дөрвөн тохиолдол ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа. Мөн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторид хийсэн PCR шинжилгээгээр дөрвөн хүн коронавирусийн халдвартай нь тогтоогдсоноор ХӨСҮТ рүү шилжүүлэх ажлыг хийж байна.
Түүнчлэн Дархан-Уул аймагт дахь төмөр замын 1088 ажилтныг шинжилгээнд хамруулах ажил энэ цаг мөчид үргэлжилж байна. Үүнээс 21:30 цагийн байдлаар 878 хүнийг шинжилгээнд хамруулснаас дөрвөн хүн сул эерэг буюу сэжигтэй тохиолдол гэж гарсан байна. Эдгээр хүнийг тусгаарлалтад авсан" гэлээ.
ВИДЕО:
СЭТГЭГДЭЛ БИЧИХ