А.Амбасэлмаа: 31 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

Тэрбээр "Арваннэгдүгээр сарын 18-ны өдөр 1,390 хүнд шинжилгээ хийхэд 31 хүний сорьцод коронавирус илэрлээ. Улаанбаатар хот болон таван аймагт халдвар бүртгэгдэж, голомтлон гарч байна.

Улаанбаатарт 14 
Сэлэнгэ аймагт 28
Орхон аймагт 13
Дархан-Уул аймагт 11
Дорноговь аймагт 1
Говьсүмбэр аймагт 1
Улаанбаатар хотод УБТЗ-ын харьяаллын хавьтлуудын дундаас 4 хүн халдвар авсан нь тогтоогдоод байна.
Улаанбаатар болон орон нутгуудад гарсан халдварын тохиолдол нийтдээ 72 боллоо.

Алтанбулагаар энэ сарын 16-нд орж ирсэн 30 жолоочид давтан шинжилгээ хийхэд 7-оос нь халдвар илэрсэн. Монгол Улсад халдварын батлагдсан тохиолдол 505, эдгэрсэн 329 байгаа бол ХӨСҮТ-д 169 иргэн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл нэг хүн хүнд, 35 хүн хүндэвтэр, 126 хөнгөн байна" гэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ