COVID-19: Гэртээ орохдоо юуг анхаарах вэ?

Гэртээ орох үед:
 
• Гэртээ гадуур өмссөн гуталтай явахгүй байх
 
• Хувцсаа гэртээ сэгсрэхгүй байх
 
• Хэрэглэсэн нэг удаагийн амны хаалтыг уутанд хийж, тагтай хогийн саванд хаях
 
• Бага насны хүүхдийг тэвэрч, үнсэхгүй байх
 
• Гараа савандаж угааж халдваргүйжүүлсний дараа хүүхэдтэйгээ харьцах
 
• Давс, сода, нимбэгний уусмалаар ам, хоолойгоо зайлах
 
• Даавуун амны хаалтыг савандаж угааж, индүүдэх
 
Гэртээ байх үед:
 
• Худалдаж авсан бүтээгдэхүүний сав, баглаа боодлыг сайтар арчих
 
• Жимс, хүнсний ногоог урсгал усанд сайтар угаах
 
• Хүний гар олон хүрэлцдэг хэсгийг угааж цэвэрлэх, халдваргүйжүүлэх
 
• Ор хөнжлийн даавуу, алчуурыг угааж, индүүдэж хэрэглэх
 
• Бие засах газар гэрийн гадна байрладаг бол гэрийн шаахайгаа солих
 
Зөвлөмжийг ЭМЯ-ны https://covid19.mohs.mn/ цахим хуудаснаас авна уу.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ