Э.Энхболд: Зуслан явах хориотой гэдгийг дахин сануулъя

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд нийслэлийн замын хөдөлгөөний нөхцөл байдал болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үеийн зохицуулалтын талаар мэдээллээ. 

Тэрбээр "Нийслэлийн Засаг даргын шийдвэрийн дагуу 07:00-10:00, 17:00-20:00 цагт зөвхөн захирамжаар зөвшөөрөгдсөн 13 байгууллагын ажилтан, албан хаагчид ажил руугаа ирэх, буцахыг зөвшөөрч байна.

Өглөөний 10:00 цагаас оройн 17:00 цаг хүртэл хот доторх тээврийн хэрэгсэл болон явганаар зорчих хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан. Өдрийн цагаар шуурхай албаны автомашинаас бусад хөдөлгөөнийг буюу явган зөрчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглосон. Зуслан явах нь хориотой гэдгийг дахин сануулж байна. Харин хүнсний тээвэр болон борлуулалтын тээврийн хэрэгслийг шөнийн цагаар явуулахаар болсон.  Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэд хорио цээрийн дэглэмийг сайн сахиж байна. Иргэдийг оршин суугаа газраасаа хол явахыг хориглож буйг дахин сануулъя" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ