Цахилгаан, эрчим хүчний салбарт хамгаалах хэрэгслийн нөөц хангалтгүй байна

НМХГ-аас Газрын тос хийн хяналт шалгалтад 10 аж ахуйн нэгжийн 44 шатахуун түгээх станцад  хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар М ойл групп, Синчи ойл, Петрожамп, Аргал ойл, Содмонгол групп, Горгаз, Жаст ойл групп ХХК зэрэг 7 ААН-ийн ШТС-уудад ажилчдын биеийн халууны үзлэг хийгдсэн бүртгэлгүй, халуун хэмжигчгүй, амны хаалт, нүдний шил, бээлийний хангалт муу, Горгаз, Петожамп, Шунхлай трейдинг, Аргал ойл, Синчи ойл ХХК зэрэг 5 ААН-үүдэд цар тахлын үед мөрдөж ажиллах журам боловсруулаагүй, хамгаалах хувцас хэрэгсэлгүй, шуурхай штаб байгуулаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн.

УБЦТС ТӨХК-ийн Өндөр хүчдэл түгээх төв, Баруун түгээх төвүүдийн хяналт шалгалтаар УБЦТС ТӨХК-ийн Өндөр хүчдэл түгээх төв, Баруун түгээх төв зэрэг 2 объектод хяналт шалгалт хийхэд Өндөр хүчдэл түгээх төв албан хаагч нарын биеийн халууныг шалгаж бүртгэл хөтлөөгүй, тусгаарлах өрөө байхгүй, түгээх төвүүдэд халдварын голомтод ажиллахад шаардлагатай хамгаалах хэрэгсэл /комбинзон, нүдний шил/-ийн нөөц хангалтгүй байна.

Дэд бүтцийн хяналтын чиглэлээр цахилгаан эрчим хүч түгээх, хангах,  ус суваг,  дулаан, орон сууц нийтийн аж ахуйн газар, тэдгээрийн харьяа түгээх төв, хэрэглэгчдэд үйлчлэх төв, газрын тос шингэрүүлсэн шатдаг  хийн хангамжийн  байгууллагууд, нийтийн тээврийн хэрэгслийн ариутгал халдваргүйтгэл, аюулгүй байдлыг хэрхэн ханган ажиллаж байгаад хяналт шалгалт явуулж байна гэж НМХГ-аас мэдээллээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ