Тэргүүлэгчид цахимаар хуралдаж, ээлжит бус хуралдааны товыг тогтоов

Сүхбаатар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид онлайнаар хуралдлаа. Улмаар аймгийн ИТХ-ын ээлжит бус хоёрдугаар хуралдааныг 11 дүгээр сарын 24-ний 09 цагт хийхээр тогтов. 


Энэхүү хуралдаанаар 2020 оны төсвийн тодотголын тухай асуудлыг хэлэлцэх юм. Аймгийн ИТХ-ын ээлжит бус хоёрдугаар хуралдааныг мөн цахимаар явуулах юм.


Тиймээс төлөөлөгчид сумдаас холбогдоход интернэтийн хурд болоод шаардлагатай техник хэрэгслийн бэлэн байдлыг хангахад анхаарахыг ИТХ-ын дарга Д.Хосбаяр тэргүүлэгчдэд үүрэг болгожээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ