ЭМЯ: “Говь гурван сайхан” караокегоор үйлчлүүлсэн иргэд ХӨСҮТ-д хандана уу

ЭМЯ-наас 17:00 цагийн мэдээллээ хүргэлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдварын голомтуудын ойрын болон хоёрдогч хавьтлуудыг тогтоох ажил үргэлжилж байна хэмээгээд нэг зарын чанартай мэдээлэл хүргэв.  

Тэрбээр, 11 дүгээр сарын 9-ний 17.00- 03.00 цагийн хооронд Арслантай гүүрний баруун хойд талын Багшийн  хөгжлийн ордны чанх хойд талын “Говь гурван сайхан” караокегоор үйлчүүлсэн иргэд ХӨСҮТ-ийн 80086829, ЭМЯ-ны 119 тоот утсаар холбогдон зөвлөгөө зөвлөмж авахыг санууллаа. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ