Г.Ууганбаяр: "Эмоци продакшн"-ы тоглолт үзсэн иргэд 119 дугаарт хандана уу

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ОБЕГ-ын дарга Г.Ууганбаяр "Гемодиализийн аппаратад орох шаардлагатай хүмүүсийг зохион байгуулалтад орж ажиллаж байна. Орон нутгаас ирсэн хавдартай өвчтөнг нэг чигийн хөдөлгөөн хийж, ХӨСҮТ-д хүргэсэн. Шаардлагатай цэгүүдэд ажиллаж байна. Орхон аймагт ажилласан баг тухайн орон нутгийн удирдлагатай хуралдаж, чиглэл өгч ажилласан. Гэрийн ажиглалтад шилжсэн иргэд 14 хоногийн тусгаарлалт, халдвар хамгааллын дэглэмээ сайн барихыг анхааруулж байна. 11 дүгээр сарын 8-ны өдөр Эмоци продакшны тоглолт үзсэн, 11 дүгээр сарын 9-ний өдөр Говь гурван сайхан караокэгоор үйлчлүүлсэн иргэд 119 дугаарт хандана уу" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ