Цар тахлын тэргүүн шугамд ажиллаж буй эмч нарт хувийн хамгаалах хэрэгсэл олголоо

НҮБ-ын Хүн амын сан цар тахлын тэргүүн шугамд ажиллаж буй Улсын онцгой комисс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын албан хаагчид болон Дорноговь, Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын эмч, эрүүл мэндийн ажилчдад хувийн хамгаалах хэрэгсэл олголоо.


Монгол Улсад “КОВИД-19” цар тахлын халдвар дотоодод бүртгэгдсэн цагаас хойш мэргэжлийн байгууллагуудын албан хаагчид, эмч, эрүүл мэндийн ажилчид халдварыг тогтоон барихын төлөө шаргуу ажиллаж байна.

 Энэ үед цар тахлын тэргүүн шугаманд ажиллаж буй ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдал юу юунаас илүү чухал юм. Иймд НҮБ-ын Хүн амын сан холбогдох албан хаагчдад зориулан хувийн хамгаалах хэрэгслүүдийг өчигдөр хүргүүлэв.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ