Хилчид шуурганд малтайгаа уруудсан иргэнийг аварчээ

Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа энэ цаг үед хилчид үүргээ сонор сэрэмжтэй гүйцэтгэж байна. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт энэ сарын 18-наас 20-нд үргэлжлэн шуурсан цасан шуурганд иргэн малтайгаа уруудаж төөрсөн тохиолдол гарчээ. 

Сумын онцгой комисс болон хилчид шуурхай хамтран ажилласны үр дүнд дээрх төөрсөн иргэнийг хилийн зурвас хавьд аварч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ