Үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн шаардлагыг эсэргүүцэж, биед нь халджээ

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо “Шөнийн зах” худалдааны төвийн орчимд үүрэг гүйцэтгэж байсан замын цагдаа Б-н хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэрэг өчигдөр буюу энэ сарын 19-ний 21:30 цагийн үед гарчээ. Тодруулбал, “Toyota Aqua” тээврийн хэрэгсэлд зорчиж явсан М гэгч 30 настай эмэгтэй цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж биед нь халджээ.
Уг хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа бөгөөд дээрх хэрэгтэй холбогдуулан Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн энэ цаг үед цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэх, онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг холбогдох байгууллагаас иргэдэд анхаарууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ