А.Амбасэлмаа: Сэлэнгэ аймагт халдварын 21 тохиолдол нэмж бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит 17:00 цагийн мэдээллийг өгч байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 

Өнөөдрийн 11:00 цагаас хойш Дорноговь, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Улаанбаатарт өвчлөлийн тохиолдол бүртгэгдээгүй. Харин Сэлэнгэ аймагт 21 тохиолдол нэмж бүртгэгдэж тус аймагт бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 96 болж, улсын хэмжээн дэх халдварын тохиолдол нийт 629 боллоо. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Мандал суманд хоёр том голомт байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ