Хөвсгөлд сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, Мөрөнгөөс гарах бүх хөдөлгөөнийг хаалаа

Хөвсгөл аймгийн онцгой комисс өнөөдөр 22.00 цаг хүртэл Мөрөнгөөс гарах бүх хөдөлгөөнийг хаалаа. 

Мөн тус хотын зах гэх мэт хүн олноороо цугладаг газруудыг хааж, Мэргэжлийн хяналтын газрын хяналт дор ариутгал халдваргүйтэл хийх болжээ. Бусад шийдвэрүүд: 

  • Аймаг хоорондын хөдөлгөөн их байгаа тул Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас замын хөдөлгөөнд хязгаарлалт тавин, хянана.
  • Аймгаас зөвхөн эмнэлгийн болон буяны машинуудыг л гаргана. Харин аймаг руу УОК-ын зөвшөөрсөн салбарын авто машинуудыг л нэвтрүүлнэ.
  • Өнөөдөр Мөрөн сум руу нэвтэрсэн иргэдийг маргааш буцаан гаргахгүй. 

Хөвсгөл аймгийн  Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр "Сэжигтэй тохиолдлуудын шинжилгээг нийслэл рүү илгээн, баталгаажуулна. Одоогоор 700 орчим иргэнээс шинжилгээ авсан. Хариу гарсны дараа бид нөхцөл байдлыг үнэлээд, орой 22.00 цагт дахин хэвлэлийн бага хурал хийнэ" гэв.    

Тэг зогсолтыг нэг өдрийн хугацаатай хийх үеэр тус аймгийн 13 багийн хууль хүчний бүх ажилтныг дайчлан ажиллуулах боллоо. Иймд УОК-оос зөвшөөрөл өгсөн, 13 салбарын ажилтан л ажилдаа ирж очно. Бусад бүх хүн гэртээ байхыг хатуу анхааруулав.      

Хүн ам ихтэй, хөдөлгөөний урсгал их гэх мэт онцлог Хөвсгөл аймагт бий. 2019 оны байдлаар тус аймагт 134 мянган иргэн оршин сууж байна.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ