НӨАТ-ын сугалаанд 30 сая төгрөгийн нэг азтан тодров

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өчигдөр явагдлаа.

Өчигдрийн тохиролд 2020 оны аравдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалтаар олгогдож, EBarimt системд бүртгэгдсэн 34,226,375 баримт хамрагдсан юм. Үүнээс

Үндсэн тохирлын дугаар: 56770184

  • 30 мянган төгрөгийн азтан - 30,712
  • 100 мянган төгрөгийн азтан - 3055
  • Нэг сая төгрөгийн азтан - 302
  • Гурван сая төгрөгийн азтан - 27
  • Таван сая төгрөгийн азтан -  4  
  • 30 сая төгрөгийн 1 азтан тодорлоо. Ингэснээр дээрх хугацаанд худалдан авалт хийж, баримтаа бүртгүүлсэн 34,101 иргэн азтан болов.

Энэ удаагийн тохирлын супер сугалааны шагналын сан 40 сая төгрөг байлаа.

Супер тохирлын дугаар: 35770402 байв. Энэ удаагийн тохирлоор супер шагналын эзэн тодорсонгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ