А.Амбасэлмаа: Улаанбаатарт 11 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өчигдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 22-ны 17:00 цагаас хойш Улаанбаатар хотод шинээр 11 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 640 боллоо. Бусад таван аймагт халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй. 
Халдварын сүүлийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш 14 хоногт хавьтлуудыг олж тогтоох ёстой. Түүний дараа дахин 28 хоног хяналт тавьж байж, тархалтыг хяналтдаа оруулсан гэж үзнэ.  

Дотоодын халдвар өнөөдрийн байдлаар Улаанбаатар болон таван аймагт бүртгэгдсэн. Үүнд: 

  • Улаанбаатарт шинээр 11 тохиолдол  бүртгэгдэж, нийт 40, 
  • Сэлэнгэ аймагт нийт 98, 
  • Дархан-Уул аймагт нийт 20,
  • Дорноговь аймагт нийт 17, 
  • Орхон аймагт нийт 17,  
  • Говьсүмбэр аймагт 1 тохиолдол бүртгэгдээд байна.   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ