Говьсүмбэрт хүн амын 30 хувиас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байна

Говьсүмбэр аймгийн хүн амын 30 хувиас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахаар ажиллаж байгаа бөгөөд үүнээс 7000 орчим түргэвчилсэн оношлуурын нөөц бүрдүүлээд байна.

Тус аймагт коронавирусийн эерэг тохиолдол энэ сарын 18-нд PCR-ын шинжилгээгээр батлагдсан. Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссоос шуурхай арга хэмжээ авч, вирус илэрсэн иргэний явсан маршрут, ойрын болон дам хавьтлуудыг бүрэн тогтоосон байна.

Одоогоор 160 иргэнээс PCR-аар, 1138 иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ аваад буй. Говьсүмбэр аймгаас Улаанбаатар, Дархан, Сэлэнгэ зэрэг аймагт зорчсон иргэдийг судалгааг гаргаж шинжилгээнд хамрууллаа. Улсын Онцой комиссоос ирүүлсэн чиглэлийн дагуу аймгийн нийт хүн амын 30 хувийг “Ковид-19” вирусыг илрүүлэх түргэвчилсэн оношлуурын сайн дурын шинжилгээнд хамруулах ажлыг таван байршилд авч эхэлжээ. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ