ЗГ: Сурагчид 12-р сарын 18-ныг хүртэл теле хичээл үзэж, хоёрдугаар сарын 1 хүртэл амарна

Засгийн газар цаг үеийн асуудлаар хуралдаж, мэдээлэл хийж байна.
Шадар сайд Я.Содбаатар “Сурагчид 12 дугаар сарын 1-нээс 2021 оны хоёрдугаар сарын 1 хүртэл амарна. Танхимын хичээл орохгүй. Оюутнууд нэгдүгээр сарын 5-н хүртэл теле хичээлд хамрагдаж, хоёрдугаар сарын 15 хүртэл амарна. Тахимын хичээл явагдахгүй. Өнөөдрийн байдлаар манай улсад бүртгэгдсэн коронавирусийн тохиолдол 640 болоод байна. 162 сорьц авах цэг ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот, Алтанбулаг, Зүүнхараа сумдад иргэдийн их хэмжээгээр шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар хотод нийт 27 мянган иргэн байгаа. Эдгээр иргэдийн 70 хувь нь шинжилгээнд хамрагдаад байгаа. Дархан-Уул аймагт харьцангуй голомтолж гараагүй. Гэхдээ хөл хөдөлгөөний гол цэг юм.
Ийм учраас тус аймагт тэг зогсолт хийсэн. 27 мянга орчим иргэнээс шинжилгээ аваад байна. Орхон аймагт төмөр зам дагасан 17 тохиолдол бүртгэгдсэн. Эрдэнэт үйлдвэрийн 6000 ажилчныг шинжилгээнд хамруулж дуулсаа. Сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ