УОК: Хүнс тэжээлийн дутагдалд орох магадлалтай 44,282 хүүхэд байна

"Хүнсний хангамжийн хувьд ямар нэгэн тасалдал үүссэн зүйл алга. Нийслэлийн хүн амын хэрэгжлээнд 494 тонн нөөцийн мах худалдаалсан. Дархан-Уул болон Сэлэнгэ аймагт 360 мянган тонн нөөцийн мах гаргаж, худалдсан.
Арваннэгдүгээр сард нийгмийн халамж тэтгэвэр, тэтгэмжийг 556 мянган иргэнд 38.6 тэрбумыг олгоод байна. Арваннэгдүгээр сарын хүүхдийн 100 мянган төгрөгийг банкаар дамжуулан 1.2 сая хүүхдэд нийт 119 тэрбумыг төгрөг олгосон. Тэтгэвэр тэтгэмж, хүүхдийн мөнгө авах 60 мянган иргэнийг дансжуулсан.
Боловсролын байгууллагын чиглэлээр теле хичээлийг сайн зохион байгуулж байна. Хоол, хүнс тэжээлийн дутагдалд орох магадлалтай 44,282 хүүхэд байна гэсэн судалгаа гаргасан. Энэ дагуу сургууль, цэцэрлэгүүдийн хүнсний нөөцийг энэ чиглэлд зарцуулах Засгийн газрын тогтоол гарч байна.
Улсын хэмжээнд 88 их дээд сургуульд 147,293 оюутан суралцаж байгаа. Үүнээс 71 оюутны дотуур байранд 11,359 оюутан байна. Нийслэлд 56 дотуур байгаа. Улаанбаатар хотод түрээсийн байранд 18,687 оюутан байна. Энэ мэтчилэн нарийвчлан судалгааг авч, үүнийхээ дагуу зохих шийдвэрийг авч байгаа” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ