Оюутан, сурагчдын өвлийн амралтын хуваарь

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Шадар шайд Я.Содбаатарын сурагчдын өвлийн амралтыг 12-р сарын 18-наас эхлүүлэх нь хэвээрээ гэдгийг мэдээллээ. Харин гол өөрчлөгдсөн зүйл бол 12-р сарын 1-нээс хойш бүх шатны боловсролын байгууллага танхимын хичээл явуулахгүй юм.
- ЕБС болон цэцэрлэг 12 сарын 18-ныг хүртэл онлайн хичээл орж, хоёрдугаар сарын нэгнийг хүртэл амарна.
- Их дээд сургуулийн онлайн хичээл 2021 нэгдүгээр сарын 5-ныг хүртэл орж, хоёрдугаар сарын 15-ныг хүртэл амарна гэлээ.
БСШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн "Дотуур байр болон түрээсийн орон сууцанд байгаа оюутнуудаас асуумж судалгааг аваад шинжилгээнд хамруулаад эхэлсэн. 12 дугаар сарын нэгнээс хойш УОК ямар шийдвэр гаргахыг харгалзан өвлийн амралтын үеэр орон нутгийн оюутнуудыг гэртээ харих боломжоор хангахаар ажиллаж байна" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ