Эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилах гар ариутгагчийг нөөцөд авлаа

Нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварын зорилтот бүлгийг шинжилгээнд хамруулах 18 төв, сайн дурын иргэд шинжилгээнд хамрагдах 86 өрхийн эрүүл мэндийн төвд нэг өдөрт 725 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна.
Энэ хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудыг “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 6000 ширхэг гар ариутгагчыг нийслэлийн нөөцөд авч байна.
Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хуваарилагдсан нөөцөөс нэг удаагийн хамгаалах өмсгөл, халад, амны хаалт, бээлий, гар ариутгагч болон бусад иж бүрдлийг харьяа эрүүл мэндийн байгууллагуудад тогтмол хуваарилан хүргүүлж байна гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ