ХӨСҮТ-ийн Сэхээн амьдруулах тасгийнханд дархлаа дэмжих багц бүтээгдэхүүн хандивлав

Дорно дахины уламжлалт сэргээн засах “Тиффани Мед” эмнэлэг, “Тиффани фарм” эмийн сангаас ХӨСҮТ-ийн Сэхээн амьдруулах тасгийн хамт олонд дархлаа дэмжих багц бүтээгдэхүүн хандивлалаа. Энэ үеэр “Тиффани Мед” эмнэлгийн Ерөнхий захирал М.Түвшинбаяр “Манай эмнэлгийн эмч, сувилагч нар уламжлалт анагаахын тусламж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн” гэдгээ илэрхийллээ.
“Тиффани Мед” эмнэлэг, “Тиффани фарм” эмийн сангийн хамт олон:
-Орчны долгионы хор саармагжуулж, агаар цэвэршүүлэх үр өгөөжтэй тасалгааны цэцэгс
-43 хувийн үхрийн ясны хольцтой, пептидээр баялаг, хавдар эсэргүүцэх чадвартай цайны гангар шаазан аяга
-Нимбэг, бадамлянхуан навч, удвал цэцэг, долоогоно, мөсөн чихэр, сарнайн навч агуулсан дархлаа дэмжих, бодисын солилцоо сайжруулах органик будаггүй цай
-Уламжлалт Анагаах Ухааны эртний жороор бүтээсэн, далайн давс, улаан усан үзмийн мод, лаванда, хатаасан цагаан гаа тэргүүтэй 26 төрлийн эмийн ургамлаар баяжуулсан хий дарах, өвчин намдаах, цусны эргэлт дэмжих, тайвшруулах үйлчилгээ бүхий эмчилгээний халуун жин зэргийг хандивласан байна.
![]()

СЭТГЭГДЭЛ БИЧИХ