Нас барсны бичиг бүрдүүлэн иргэдийг постоор нэвтрүүлсэн этгээдүүдийг илрүүлжээ

Эрүүгийн цагдаагийн алба "Орон нутгийн иргэдэд туслалцаа үзүүлнэ" гэх зарыг цахим хуудаст байршуулж, хуурамч бичиг баримт (нас барсны бичиг ) бүрдүүлэн хяналт шалгалтын постоор иргэдийг нэвтрүүлсэн зургаан үйлдлийг илрүүлжээ.
36 настай Б, У нар энэ хэргийг үйлдсэн байна. Тэднийг Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтэст залилах гэмт хэргээр яллагдагчаар татан шалгаж байх хугацаанд энэ хэргийг үйлджээ. “Би гадаа гурав хонолоо. Орцонд хоног төөрүүлж байна” хэмээн хандсан иргэдэд нас барсны хуурамч бичиг баримт бүрдүүлж өгсөн гэж мэдүүлсэн аж.
Хэргийг Булган аймгийн цагдаагийн газартай хамтран илрүүлсэн байна. Хуурамч бичиг баримттай иргэд хэдийгээр хотын постыг нэвтэрсэн ч Булган аймаг руу нэвтрүүлээгүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ