Буянт-Ухаа хороололд төрсөн өдрийн баярт оролцсон хүн халдвар авчээ

Өчигдрийн /11.23/ сорьцод нийт 32 хариу эерэг гарсны 3 тохиолдол нь УБ-т бүртгэгдсэн.

Тодруулбал, Буянт-Ухаа хороололд батлагдсан тохиолдолтой хамт төрсөн өдрийн баярт оролцсон 44 хүнийг тусгаарлан шинжилгээ хийхэд нэг хүний хариу эерэг гарчээ.

Мөн батлагдсан тохиолдолтой Төмөр замын өрхийн эрүүл мэндийн сувилагч, өмнөх батлагдсан тохиолдолтой хавьтал болсон нэг хүн тус тус шинээр бүртгэгдлээ.

Сэлэнгэд 26 тохиолдол, Говьсүмбэр аймагт гурван хүний сорьцод коронавирус илэрлээ.  Шинээр батлагдсан хүмүүсийн дийлэнх нь ойрын болон дам хавьтал буюу хамт үзвэр үзсэн, хамт хоол идсэн, караокед орсон, бариа засал хийсэн гэх мэт замаар халдвар авсан хэмээн  ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ