Зөвлөгөө, мэдээлэл өгөх 119 дугаарт хоногт 3931 дуудлага иржээ

Ковидтой холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх 119 дугаарт хоногт 3931 дуудлага ирсэн байна. Үүнээс 43.9 хувь нь УОК-ын шийдвэртэй холбоотой, 34.4 хувь нь урьдчилан сэргийлэх чиглэлээр, 0.2 хувь нь сэжигтэй ойрын хавьтлын талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авчээ.

Та бүхэн ковид-19-той холбоотой зөвлөгөө, мэдээллийг 24 цагийн турш үнэ төлбөргүй 119 дугаарт холбогдон мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой юм шүү!

СЭТГЭГДЭЛ БИЧИХ