Энэ жил 9 сая орчим мал отроор өвөлжүүлнэ

“Отор хийхээр мордсон малчид очсон газар бүртээ хөөгдөж туугдлаа” гэсэн гомдол гарсан. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан энэ сарын 16-нд аймгуудын Засаг дарга нартай цахимаар хуралдахдаа отроор яваа малчдыг хөөж туухыг хатуу хориглосон. 

Засгийн газрын хуралдаанаар ч мөн дээрх асуудлыг хэлэлцэж, албажуулсан бөгөөд шийдвэр гарснаас хойш 10 орчим хоногийн дотор отор хийж яваа малчидтай зүй бусаар харилцсан, хөөж туусан үйлдэл гараагүй бөгөөд эмх цэгцэнд оржээ.

Сонирхуулахад, энэ онд Монгол Улсын хэмжээнд малчид есөн сая орчим мал отроор өвөлжүүлнэ гэсэн тоо гарчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ