Сэлэнгэ аймагт “Цагдаагийн түр хүрээ” байгууллаа

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Сэлэнгэ аймагт үүссэн халдварын нөхцөл байдалтай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн энэ сарын 17-ны өдрийн тушаалаар “Цагдаагийн түр хүрээ”-г Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт байгууллаа.
Ийн тус аймгийн Сүхбаатар, Алтанбулаг суманд цагдаа, дотоодын цэргийн 132 алба хаагч хорио цээрийн дэглэм сахиулах, цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний зохицуулалт, хамгаалалт, хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ