Нийслэлийн 30 байршилд нийт 478 тонн нөөцийн мах худалдаалжээ

2020 оны 11 дүгээр сарын 15-наас 11 дүгээр сарын 23-нийг хүртэлх хугацаанд 478.74 тн нөөцийн мах худалдан борлуулсан байна.
Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Багануур дүүргийн нийт 30 байршилд Нийслэл, дүүргүүд дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын 20 улсын /ахлах/ байцаагч нөөцийн мах худалдан борлуулах цэгүүдэд зарагдаж буй махны чанар, аюулгүй байдалд хяналт хийжээ.
Тус хугацаанд нийт 478.74 тн нөөцийн мах худалдан борлуулсан байна. Мөн дээрх цэгүүдийн талбайд мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийлгүүлж хяналт тавьсан. Шалгалтын үеэр Чингэлтэй дүүрэгт худалдаалагдаж буй ангилсан нөөцийн үхэр, хонины махнаас 2 дээж авч, НМЭГ-т хүргүүлсэн. Мөн Сүхбаатар дүүрэг 5 хороо Саруул худалдааны төвийн гадна талбайд Нарантуул захын гарал үүслийн бичигтэй махтай машиныг буцаасан гэж НМХГ-аас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ