Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдийн анхааралд

Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 14 хоногоор сунгасантай холбогдуулан 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа дуусаж байгаа гадаадын иргэдийн холбогдох хүсэлтийг visasection@immigration.gov.mn хаягаар онлайн хэлбэрээр хүлээн авч байна.
Хүсэлт гаргагч гадаадын иргэний анхаарах зүйлс:
1.Хүсэлт /Монгол эсвэл Англи хэлээр/
2.Гадаадын иргэний паспортын хуулбар, оршин суух зөвшөөрөлтэй бол үнэмлэхийн хуулбарыг цахимаар ирүүлнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ажлын өдрүүдэд 08:30-17:00 цагийн хооронд 1800-1882, 93141009 утсаар лавлана уу.
Та бүхнийг халдвар хамгаалалтын дэглэмийг чанд сахиж, гэрээсээ гарахгүй байхыг хүсье.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ