Б.Ууганбаяр: Сэлэнгэд самар түүсэн 433 иргэнийг өчигдөр орой авчирлаа

Сэлэнгэ аймгийн Мандал сумаас урд шөнө Улаанбаатарт 433 иргэнийг авчирсан талаарх мэдээллийг УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээллээ. 

УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр: Өчигдөр орой ЗТХЯ, Шуурхай штаб, цагдаагийн байгууллага, НОК, Нийслэлийн шуурхай штаб, Нийслэлийн эрүүл мэндийн байгууллага хамтраад ууланд самар түүсэн иргэдийг Улаанбаатар хот руу төмөр замаар татах ажиллагааг нэгдсэн зохион байгуулалттайгаар  явууллаа.

Зүүнхараа буюу Сэлэнгэ аймгийн Мандал сумын өртөөнөөс 433 иргэн ирсэн. Шөнөдөө бид Нийслэлийн эрүүл мэндийн газраас PCR шинжилгээ авах ажиллагааг зохион байгуулаад, өнөөдөр өглөө нэгдсэн зохион байгуулалттай гэрт нь түгээх ажлыг зохион байгуулж ажиллаж байна. Эдгээр иргэд гэрийн дэглэм сахиад, шинжилгээний хариу гартал хөдөлгөөн үйлдэхгүй байхыг бас давхар сануулъя" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ