Өчигдөр 112 хүн эрүүлжүүлэгджээ

Энэ сарын 24-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 736 гомдол мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 302, хулгайтай холбоотой 5, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 57, гэмт хэргийн шинжтэй 23 мэдээлэл ирсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 17, гэмтсэн 8, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 44, хүний биед халдсан 12, эрүүлжүүлэх байранд хоносон 112, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 40 тохиолдол гарчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ