Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын багуудад явуулын цэгээр шинжилгээ авна

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос Сүхбаатар сумын багуудад явуулын цэгээр шинжилгээ авахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу Сүхбаатар сумын 1, 2, 3 дугаар багуудад явуулын цэг ажиллаж, иргэдээс түргэвчилсэн шинжилгээ авах болсон тул дурьдсан цэг дээр очиж шинжилгээгээ өгнө үү. Өнөөдөр 09:00-21:00 цаг хүртэл ажиллах аж.
1 дүгээр баг:
- Ерөнхий боловсролын 5-р сургууль
- 3 дугаар хороо
- Хонгор морьт хүнсний дэлгүүр
- Корпусын зүүн энгэр
2 дугаар баг:
- Могойтын ам
- Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль
- Сэлэнгийн Долгио чуулга
- Нутгийн захиргааны 3 дугаар байр
3 дугаар баг:
- Ерөнхий боловсролын 3 дугаар сургууль
- Гомбын дэлгүүр
- Салхитын амны баруун хойд талын цагаан худаг
- Салхитын амны зүүн хойд талын цагаан худаг
- Салхитын амны зүүн энгэрийн хүүхдийн тоглоомын талбай
- Салхитын амны зүүн энгэрийн сайжруулсан замын эргэлт
- МСҮТ-ийн ард явуулын цэгүүд байрлана. Та өөрт хамгийн ойрын цэгт очиж шинжилгээгээ өгөх үүрэгтэйг анхаарна уу!
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС
СЭТГЭГДЭЛ БИЧИХ