А.Амбасэлмаа: Бариа заслын улмаас халдвар авсан тохиолдол олон байна

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдрийн 11:00 цагийн ээлжит хэвлэлийн хурлаар Covid-19-ийн халдвар авах гарал үүслийн талаарх мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Улаанбаатар хотод төмөр зам дагасан нэг батлагдсан тохиолдлоос үүсэлтэй хоёр голомтын талаар мэдээлэл өгье. Эхний тохиолдлын хавьтал есөн байршилд 52 хүн өвчилсөн байна. Төмөр замын гурван байршилд 11 хүн өвчилсөн. Гэр бүлээс гаралтай 12 бүлийн хүмүүс өртөж өвчилсөн. Гэр бүлээс гаралтай халдварын индекс маш өндөр буюу 52 хувьтай байна.
Мөн гэрээр хүнд бариа засал хийж үйлчилдэг явдал байна.
- Бариа заслын улмаас халдвар авсан индекс 23,1 хувьтай байна.
- Караокетэй холбоотой 20-иод хувь,
- Буяны ажил, төрсөн өдөр, бие биеийнхэ гэрт айлчилж зочилсонтой холбоотой 3-6 хувьд нь,
- Тоглолт үзсэнтэй холбоотой 2 хувь,
- Орон сууцны орцны хавьтлуудтай холбоотой 2 хувь нь бүртгэгдсэн байна.
- Төмөр замын голомтын хувьд 4 гэр бүлийн дайралтын түвшин 26,7, ажилчдын хувь 3, эмнэлгийн ажилтан 5,2 хувийг тус тус эзэлж байна." гэлээ.
Иймд нэн шаардлагагүй тохиолдол гэрээсээ гарахгүй байх, бие биеийнхээ гэрээр орж гарахгүй байхыг анхааруулъя.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ