Орхон, Дархан, Говьсүмбэр, Дорноговь аймгийн бэлэн байдлын зэргийг буурууллаа

Орхон, Дархан, Говьсүмбэр, Дорноговь аймгийн бэлэн байдлын зэргийг бууруулах шийдвэрийг Засгийн  газраас гаргав. Хэдийгээр эдгээр аймгуудад халдвар голомтлон гарсан ч тархалтыг хумьсан, ойрын хавьтлуудыг олж тогтоон, гэрийн хяналтад бүрэн оруулсан гэж үзжээ.

Энэ сарын 29-ний байдлаар Орхон аймагт 22, Дархан-Уул аймагт 44, Доронговь аймагт 21, Говьсүмбэрт 3 тохиолдлыг бүртгээд байна.             

Мөн халдвар тархаагүй аймгуудад өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг мөрдөнө. 2020.12.01-ний өдрөөс энэ шийдвэрийг мөрдөнө. Гэхдээ аймаг хоорондын болон нийслэл-аймаг хоорондын тээвэр хатуу хяналттай хэвээр байна. Мөн аймгийн удирдлагууд аймаг дотроо хатуу хөл хорио тогтоох эрхтэйг Шадар сайд Я.Содбаатар танилцуулав.           

СЭТГЭГДЭЛ БИЧИХ