ХӨСҮТ-д маш хүнд хоёр хүн эмчлүүлж байна

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт коронавирус илэрсэн 428 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал
- маш хүнд зургаа,
- хүнд дөрөв,
- хүндэвтэр 76,
- хөнгөн 342 хүн байна.
ХӨСҮТ-д нийт 250 хүн эмчлүүлж байгаагаас маш хүнд хоёр хүн байна. Хоёр хүний биеийн байдал тогтвортой болж байна. Хүнд гурав, хүндэвтэр 24, хөнгөн 221 хүн эмчлүүлж байна.
Цэргийн төв эмнэлэгт 178 хүн эмчлүүлж байгаагаас маш хүнд дөрдөн хүн байна. Тэд 56, 80, 81 настай, биеийн байдал нь харьцангуй тогтворжиж байна. Хүнд хүн нэг, хүндэвтэр 52, хөнгөн 121 хүн эмчлүүлж байна.
Нийт батлагдсан тохиолдлын
- 21 хувьд нь хуурай ханиалгах,
- 9-12 хувьд нь нусгайрах, хамар битүүрэх, толгой өвдөх хоолой хөндүүрлэх,
- 4-7 хувьд нь жихүүдэс хүрэх, амт үнэр мэдрэхгүй байх
- 1-2 хувьд нь нүд улайх, дотор муухайрах, үе мөч өвдөх, хоолонд дургүй болох, суулгах, хамар хоолой хуурайших, ядрах шинж тэмдэг илэрч байна.
Насны хувьд 2-90 настай хүмүүс байна. Дундаж нас 33,2.
- 0-15 настай 75 хүүхэд
- 0-9 настай 38
- 1 настай хоёр,
- 2 настай гурван хүүхэд байна.
- 70-аас дээш насны есөн хүн байна.
- 80-81 настай гурван хүн,
- 90 настай нэг хүн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ