Согтуурсан үедээ цагдаагийн шаардлагыг эсэргүүцэж гэмтэл учруулжээ

Энэ сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 02:30 цагийн орчимд цагдаагийн эмэгтэй алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, эсэргүүцэж нүүрэн тус газарт нь цохиж гэмтэл учруулсан хэрэг гарлаа.

Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан тухай дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Уг дуудлага мэдээллийн дагуу шалгахад, 29 настай Д, 26 настай Б нарын эрэгтэй согтуурсан үедээ цагдаагийн албан хаагчийн шаардлагыг эсэргүүцэж, гэмтэл учруулсан байна.

Иймд Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ цаг үед цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, харилцан хүндэтгэлтэй хандахыг уриалж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ