Д.Нямхүү: Халдвартай нэг өвчтөний эмчилгээний өртөг 6.7-8.9 сая төгрөг байна

Тэрбээр "Коронавирусийн халдвартай зургаан хүн маш хүнд байна. Энэ хүмүүс нь зүрх судасны эмгэг, чихрийн шижингийн архаг суурь өвчнийхөө улмаас хүндэрч буй юм.
-Шинжилгээний хариу 119.mn дээр гарч ирэхгүй байна гэж иргэд хандаж байна?
-Хариуг программ руу шивж оруулахад түвэг учирч байна. Учир нь хувийн мэдээллээ гаргац муутай бичсэнээс танигдахгүй хүндрэл байна. Түүнээс лабораторид шинжилгээ тасралтгүй хийж байна. Тухайн иргэний хувийн мэдээллийг тулгаж байж хариуг өгөх ёстой.
-Коронавирусийн халдвартай өвчтөний эмчилгээний өртөг өндөр байгааг хүмүүс их ярьж байна. Энэ талаар?
-Халдвартай нэг өвчтөний эмчилгээний дундаж өртөг 6.7-8.9 сая төгрөг байна. Үүн дээр эмзэглэх хэрэггүй, өртөг өндөр гэж гайхашруулах нь чухал биш. Эмнэлгийн халаалт, дулаан, эмнэлгийг хоолоор хангаж гал тогоо тасралтгүй ажиллаж байна. Эмч, мэргэжилтнүүд онцгой нөхцөлд, илүү цагаар ажиллаж байгаа цалингийн нэмэгдэл гэх мэт бүх зардлыг оруулж тооцвол өртөг илүү өндөр болно. Эмчилгээний өртөг бүгд бичигдэж байгаа, буруу зөрүү тооцоо гараагүй гэдэгт та бүхэн итгээрэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ