Нийслэлд голомтлон гарсан халдварын тоо 84-т хүрлээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотод шинээр долоон тохиолдол бүртгэгдэж, нийслэлд голомтлон гарсан халдварын тоо 84-т хүрсэн байна. Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаас илэрсэн бөгөөд тусгаарлах ажиглах байранд байсан хүмүүс юм. Улаанбаатар хотод голомтлон гарсан халдварын талаар дэлгэрүүлбэл
- Гэр бүлийн хүрээнд тархалтын түвшин маш өндөр буюу 52 хувь
- Бариа заслын улмаас гэр бүлийн орчинд тархсан халдвар 23.1 хувь
- Караокетэй холбоотой 20 хувь
- Буяны ажил, төрсөн өдөр, нэгнийхээрээ айлчилж, зочилсонтой холбоотой 3-6 хувь
- Тоглолт үзсэнтэй холбоотой 2 хувь
- Орон сууцны хавьтал 2.9 хувь
- Төмөр замын голомтод хавьтал 26.7 хувь
- Ажилчдын дунд 3 хувь
- Эмнэлгийн ажилтан 5.2 хувийг эзэлж байна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ