Алтан өлгийтэй сувдан хүүхэд бүхий үнэт бэлэг

Сувдан хүүхэдтэй алтаар хийсэн энэхүү өлгий эдлэлийг 1695 онд Голландын үнэт эдлэлчин бүтээсэн бөгөөд Виттельсбахын эдлэндээ нярайлахыг хүлээн буй хоёр дахь эхнэр Анна Мария Луиза де Медичид, Иоханн-Вильгельм II-оос бэлэг болгон өгсөн байдаг аж.
Вильгельм хоёр дахь эхнэрээс хүү төрвөл, өв залгамжлагчаа аль болох хурдан зарлах гэж найдсан бөгөөд жирэмсэн болсныг дуулуутаа энэхүү үнэт бэлэг болох сувдтай алтан өлгийг бэлэглэв. Гэсэн хэдий ч өв залгамжлагч нь хэзээ ч төрөөгүй бөгөөд 1692 онд хоёр дахь эхнэр нь зулбаж өв залгамжлах хүү төрөөгүй байна. Үүний гол буруутан Иоханн
Вилгельм, өөрөө бөгөөд бэлгийн гажиг амьдралын хэв маягтай байснаар тэмбүү өвчнөөр халдварлан үргүй болсон байв. Үр дүн нь түүнийг үхэн үхтэл үр хүүхэдгүй, өв залгамжлагчгүй болгосон байдаг гэнэ.
СайханУул.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ