Метроны станцыг Д.Марадонагийн нэрэмжит болголоо

    Италийн Неаполь хотын Cumana метроны станцыг Аргентины домогт хөлбөмбөгч Диего Марадонагийн нэрэмжит болгожээ. Уг станцыг Mostra-Stadio Maradona гэж нэрлэсэн ба аль хэдийнэ уг клубийн түүхэнд зориулсан зургуудаар чимэглэсэн аж.                                                  Нутаг нэгтнүүдийнхээ төдийгүй неапольчуудын шүтээн болсон аргентин эрийг 1984 онд Испанийн "Барселон"-оос Италийн "Неаполь" тухайн үеийн асар их мөнгө болох 14 тэрбум лирээр худалдан авч байв. Энэ нь 7,6 сая ам.доллар юм. Диего Марадона 1984-1991 онд "Неаполь"-д хүчин зүтгэхдээ 188 тоглолтод 81 бөмбөг оруулсан аж. Түүнчлэн 1987, 1990 онд багаа Италийн аварга болоход асар их хувь нэмэр үзүүлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Алдарт эхийн одон гардуулна
Уржигдар 08 цаг 38 мин