QR код хуурамчаар үйлдэж хөдөлгөөнд оролцсон асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна

Тэгвэл хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл болох QR кодыг хуурамчаар үйлдэж, тээврийн хөдөлгөөнд оролцох асуудлууд их гарч байна. Жишээлбэл, 1278УНУ дугаарын зөвшөөрлийг засварлан 9129АРА болгож замын хөдөлгөөнд оролцож байсныг тогтоон харьяа дүүргийн Цагдаагийн газарт шилжүүлсэн.
Бичиг баримт, тусгай зөвшөөрөл, эрх олгосон хэвлэмэл маягтыг хуурамчаар үйлдсэн бол Эрүүгийн болон зөрчлийн тухай хуулийн зүйл заалтаар шийтгэх зохицуулалт байдаг. Тиймээс иргэдийг хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд зорчих зөвшөөрөл аваагүй бол хууль бус үйлдэл гаргалгүй, гэртээ өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлээс хамгаалах хэрэгтэйг сануулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ