Халдвар бүртгэгдсэн аймгууд руу ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ нээлээ

Улсын Онцгой комиссоос 2020 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдрийн гаргасан шийдвэрийн дагуу Архангай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Сэлэнгэ, Өмнөговь аймаг болон нийслэл хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, “Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам”-ын дагуу PCR шинжилгээний хариуг үндэслэн эхлүүлэхээр боллоо.
Дээрх шийдвэрийн хүрээнд тухайн чиглэлүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 2020 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн дараах цагийн хуваарийн дагуу үйлчлэх болсныг мэдэгдэж байна.
Чиглэлийн үйлчилгээ үзүүлэх автобуудал, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг дараах байдлаар зохион байгуулна.
Тээврийн хэрэгсэл 40 зорчигчтой болсон тохиолдолд тээвэрлэлт хийх болно.
Чиглэлийн үйлчилгээ үзүүлэх авто буудал, үйлчилгээ эхлэх цагийг хуваарийг дараах байдлаар зохицуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ