"Зөвхөн вакцин хийснээр л үр дүн гарна хэмээн найдаж болохгүй"

Вакцин болон хөдөлгөөн хязгаарлалт байхгүй үед, зөвхөн хөдөлгөөний хязгаарлалт хийх үед болон дархлаажуулалт болон хөдөлгөөн хязгаарлалт хоёуланг нь хийх үед хүн амын дунд халдвар хэрхэн тархах боломжтойг доорх байдлаар хaруулжээ. Хөдөлгөөний хязгаарлалтад оруулснаар хүн амын дунд тархах халдварын хэмжээ бага байдаг аж.
Вакцин хийвэл сүргийн дархлаа үүсэх үр дүнтэй боловч дархлаажуулалтыг эцсийн арга хэмээн үздэггүй. Дархлаажуулалт хийсэн ч иргэд халдвараас хамгаалах зөв дадал буюу амны хаалтаа зүүх, гараа тогтмол угаах, хүн хоорондын зайгаа барих нь халдвараас бүрэн хамгаална. Тиймээс зөвхөн вакцин хийснээр л үр дүн гарна хэмээн найдах боломжгүй гэдгийг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдрийн хурлын мэдээллээр хэллээ.
Тиймээс хувь хүн өөрийн хийж болох энгийн хамгаалалт буюу гэр орондоо цэвэрлэгээ халдваргүйтгэл хийх, хүний бөөгнөрөл үүсгэхгүй, хоорондын зайгаа барих, гараа тогтмол угааж ариутгах, амны хаалтаа зүүхийг зөвлөлөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ