Н.Дашням: П.Шинжээравданг торгож, Модоор хүн зодсон А.Дарьсүрэнд хоёр жилийн ял оноосон байна

"Босоо хөх монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн асан П.Шижээравдан энэ оны нэгдүгээр сард “Нойтон мод бэлтгэж байсан хүмүүст жавтий хүртээв” гэсэн тайлбартай бичлэгийг өөрийнхөө цахим хуудаст байршуулсан. Үүний дараахан 52 настай, эрэгтэй Г амиа егүүтгэсэн байж болзошгүй байдалтай олдсон билээ. Тодруулбал, талийгаач Г-ийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь Билүүт ууланд түлээний мод бэлтгэж байхдаа бусдад зодуулж буй бичлэг цахим орчинд түгээсэн юм. Тэрээр үүнээс болж сэтгэл санааны хямралд орж, улмаар амиа егүүтгэсэн байж болзошгүй байгаа. Тэгвэл П.Шинжээравдан, А.Дарьсүрэн нарт холбогдох шүүх хурал болжээ. Шүүхээс тэднийг гэм буруутайд тооцож, ял оноосон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ