Б.Эрдэнэбатын шүүх хурал эхэллээ

“Эрэл” компанийн ТУЗ-ын дарга асан Б.Эрдэнэбатад холбогдох давж заалдах шатны шүүх хурал эхэллээ. Энэхүү шүүх хурал өмнө нь шүүгдэгч Б.Эрдэнэбат  нэмж өмгөөлөгч авах хүсэлт гаргасны дагуу хойшлоод байсан юм.   Анхан шатны шүүхээс Б.Эрдэнэбатыг бусдыг  хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бусдад их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаах,  гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож долоон жилийн хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон юм. Харин түүний гэргий шүүгдэгч  Д.Сэргэлэнг гэмт хэрэгт хамтран оролцсон, бүлэглэсэн нь нотлогдон тогтоогдохгүй, гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан юм. “Номин холдинг”-ийн захирал, Ш.Баярсайхан өөрийг нь залилсан гэж шүүхэд өгсөн бөгөөд Б.Эрдэнэбатаас 20 тэрбум 6 сая 375 мянган төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Баярсайханд олгуулах шийдвэрийг анхан шатны шүүх гаргасан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ