Урьдчилан сэргийлэх үзлэг, оншилгоо шинжилгээнд 281 мянга 106 хүн хамрагджээ

Эрүүл мэндийн салбар гурван том хөтөлбөрийг даатгалын сангаас санхүүжүүлэн хэрэгжүүлж байна.


Тодруулбал, “Элэг бүтэн Монгол”, “Эрүүл шүд, эрүүл хүүхэд”, “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах” хөтөлбөр юм.


Өнөөдрийн байдлаар “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын 109,448, орон нутгийн 171 мянга 658 нийт 281 мянга 106 хүн хамрагдаад байна. Харин “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд 155 мянга 182 хүн В, С вирусын шинжилгээ өгөөд байгаа бол “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 151 мянга 96 хүүхэд эрүүл шүд, эрүүл сайхан инээмсэглэлтэй болоод байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ